“Хоггүй далайн эрэг”, “Ногоон бизнес” аяныг эхлүүлээд байна. Төслийн гол зорилго нь бизнесийн төлөөллийг татан оролцуулж, иргэдийн ухамсартай хэрэглээний талаарх мэдлэгийг дээшлүүлэх явдал юм. Дахин боловсруулах хогийн савыг сургууль, цэцэрлэг, олон нийтийн газар, тухайлбал далайн эрэг, зуслан зэрэг бүс нутагт байрлуулна.